Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хянах 15 харуул
ажиллаж байгаагийн 11 нь автомат станц бөгөөд 15 минут тутамд 3-6 үзүүлэлтийг
хэмжиж, Agaar.mn цахим хуудсаар тасралтгүй мэдээлж байгаа билээ.Агаарын чанарын албанаас гаргасан мэдээгээр яг одоогийн байдлаар Толгойт,
МҮОНРТ, Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их байна.Тодруулбал,
Толгойт орчимд АЧИ –
945
·МҮОНРТ орчимд АЧИ –
663
·Баянхошуу орчимд –
1690 буюу агаар маш их бохирдолтой гэж гарчээ.Харин Баруун дөрвөн зам /АЧИ-269/, 100 айлд /АЧИ-310/ агаар дунд
зэргийн бохирдолтой байгаа бол Нисэх, Амгалан, Бөхийн өргөө орчимд бага зэргийн
бохирдолтой байна.Агаарын чанарын индекс 500-аас дээш үед гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үздэг
бөгөөд энэ үед иргэд гадуур гарахгүй байхыг олон улсын эрүүл мэндийн
байгууллагуудаас зөвлөдөг.