Нийслэлийн хэмжээндэнэ арванхоёрдугаар сарын 25-ны
байдлаар,амбулаторийн 77.662 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 7147 тохиолдол
оношлогджээ.
Энэ ньнийт үзлэгийн 9.2хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн
дунджаас 2.6
хувиар их байна.
Томуу, томуу төст өвчлөлийн хувьд Хан-Уул дүүрэгт 11.6 хувь,
Баянгол дүүрэгт 11.1 хувь, Чингэлтэй дүүрэгт 10.4 хувийг тус, тус эзэлж
байгаа нь хамгийн өндөр байна.Нийт өвчлөгсдийн 29.7хувийг 0-2 нас, 25.9хувийг 2-4, 22хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийнтүргэн тусламжийн 2471 дуудлага ирснээс 49.2хувьньтомуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг
авчээ.
Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд энэ сарын
26-ны байдлаар, 2084 орон дээр 2389 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нийт орны
ачаалал 14.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн шинээр хэвтсэн өвчтөний
295 буюу 60.5 хувиийг нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байна.