Шинэ жилийн баярын өдрүүдэд буюу арванхоёрдугаар сарын 29-ний
өдрөөс 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд бүх нийтийн амралт тохиож байна.
Харин эдгээр өдрүүдэд дөрвөн хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийн улсын
дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
Түүнчлэн шинэ оны анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ
хийморьтой явдаг хэмээн монголчууд бэлгэшээдэг. Иймээс шинэ оны өглөө нар
харахаар иргэд Хийморийн овоо, Сонгинохайрхан овоо, Чингэлтэй хайрхан, Баянзүрх
хайрхан болон Багахангай дүүргийн нутгийг ихээр зорьдог.Энэ үеэр замын цагдаагийнхан хамгаалалтад гарч, хөдөлгөөний зохицуулалт хийж
ажиллах юм байна.