Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сурах
бичгийн дутагдалтай хичээлийн жилээ өнгөрөөдөг талаар хаа сайгүй ярьж бичих болсон.
Өнөөдөр ч улсын хэмжээнд зарим аймгийн XII ангийн сурагчид сурах бичиггүй байгаа. Гэтэл дээрх
асуудлыг шийдвэрлэх, хүүхдүүдийг сурах орчноор хангах ёстой БСШУСЯ-ны зарим дарга нар жилийн эцсийн үлдэгдэл мөнгөөрөө бусад дарга
нартаа таван боть ном бэлэглэх санал гаргажээ. Уг үйлдэлд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа эгдүүцэж
буйгаа илэрхийлэн яамныхаа салбарын дарга нартаа уурлажээ. Тэрээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл
шинжлэх ухааны байнгын хорооны хурал дээр энэ талаар хэлэхдээ \”Зарим аймгийн XII ангийн сурагчдад сурах бичиг өнөөдрийг
хүртэл огт очоогүй. Гэтэл манай яамны зарим дарга
нар жилийн эцсийн үлдэгдэл мөнгө болох 155 сая төгрөгөөр таван боть ном авч, дарга нарт бэлэглэх санал оруулж ирсэн. Би ийм үг сонсоод уур хүрч өмнөөс
нь нүүр рүү нь цаасыг нь шидсэн. Сургуулийн хүүхдүүд нь сурах бичиггүй сууж байхад шинэ
жилээр дарга нарт юун таван боть ном бэлэглэх вэ? Үүнийг сөнөсөн гэхгүй юу гэх юм бэ? Боловсролын салбар өнөөдөр ийм болсон байна. Өнөөдөр манай яаманд хэл усгүй, шахааны,
мэргэжлийн шаардлага хангадаггүй, чадваргүй хүмүүс ажиллаж байна. Үнэн дампуу гарууд юмаа. Үнэн биз,
дарга нар аа” гэжээ.
Ж.Батдорж