Саудын Арабт
согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, олон хүний аминд хүрсэн этгээдийг
цаазаар авчээ. Энэ талаар тус улсын Еremnews.com. агентлаг өнөөдөр мэдээллээ. 45 настай Мухаммед аль-Кахтаниг энэ сарын
25-нд тус улсын нийслэл хотноо Эр-Рияд хотноо цаазаар авсан бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр уг этгээдийн толгойг
сэлмээр цавчиж цаазын ялыг гүйцэтгэсэн байна. Саудын Арабын хэвлэлүүдийн
мэдээлж байгаагаар уг этгээд нь 2013 онд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ
200 км цагийн хурдтайгаар том оврын машин жолоодож нэгэн гэр бүлийн 7 хүний
сууж явсан машиныг мөргөжээ. Уг ослын улмаас 6 хүн амь үрэгдсэн бөгөөд түүний
дотор бага насны нялх хүүхэд ч амь насаа алдсан байна. Тэрхүү аймшигт ослоос ганц
бяцхан охин амь үлдсэн гэж тус улсын хэвлэлүүд онцолжээ.
Ж.Батдорж