Нийслэлийн Сүхбаатар
дүүргийн 14 цэцэрлэгийн А.Анужин болон Я.Үүрээ багштай
бэлтгэл Б бүлгийнхэн хагас жилийн хугацаанд сурсан,
мэдсэнээ багш нарынхаа хамтаар энэ сарын 25-ны өдөр эцэг, эхчүүддээ
тайлагнав. Эцэг, эхчүүд хүү, охиныхоо шинэ
жилийг сэтгэл догдлон хүлээж тоглолт эхлэхээс 20 минутын өмнө
урлагийн зааланд ирж суудлаа эзэлцгээсэн байв. Мөн
цэцэрлэгийн захирал болон бусад албаны хүмүүсч шинэ жилийн баярын тоглолтыг үзэж сонирхоор хүрэлцэн ирсэн байсан юм.
Бяцхан үрсийн шинэ жилийн тайлан тоглолтыг хөгжөөхөөр
хоёр алиалагч хүрэлцсэн ирсэн байлаа. Хүүхдүүдийн хувьд дуу, шүлэг,
бүжгээ сайн хийсэн хүүхдүүд өвлийн өвгөн бэлэг авна. Тиймээс бид сайн дуулж
бүжиглэх ёстой гэж хоорондоо ярилцаж байв.
Цэцэрлэгийн багш нь дуу дуулах, бүжиг бүжиглэх, шүлэг унших,
хүүхдүүдийнхээ анхаарлыг төвлөрүүлэхээс эхлээд маш олон зүйлийг хийх чадвартай
байх шаардлагатай. Энэ л жишгийн дагуу А.Анужин болон Үүрээ нар хүүхдүүдийнхээ хамтаар хийх гэсэн зүйлээ бүгдийг нь үзүүлж
чадсан нь эцэг, эхчүүдийн талархлыг хүлээсэн юм. Хэвлүүхэн хөдөлгөөн,
шулганасан яриа, гайхан харах гэнэн харц, томчуудад инээд,
хайрыг бэлэглэх хөөрхөн шинэ жил зөвхөн цэцэрлэгт болдог гэхэд
хилсдэхгүй.
Мэдээж шинэ жилийн баярыг өвлийн өвөөгүйгээр хэрхэн төсөөлөх билээ.
Хамгийн чухал үе бол бэлэг авах мөч байдаг. Авьяасаа үзүүлсэн
бүх хүүхдүүд өвлийн өвгөнөөс бэлгээ авч дурсгалын зураа татуулсан
юм.
Н.Алт