Авлигын хэрэгт
холбогдон олон жил шоронд хоригдож, саяхан өршөөлөөр суллагдсан Перугийн экс
Ерөнхийлөгч Альберто Фужимори ард түмнээсээ уучлал гуйжээ. Авлига хээл
хахуулийн хэргээр 25 жилийн хорих ял авсан түүнийг өнгөрсөн бүтэн сайн өдөр тус
улсын Ерөнхийлөгч Педро Кучиньски хүнлэг ёсны үүднээс өршөөлөөр сулласан бөгөөд
тэрээр эдүгээ эдгэршгүй хүнд өвчнөөр өвчлөөд байгаа ажээ. Харин Перугийн
нийслэлд түүнийг өршөөлөөр суллагдсаны дараа ард түмэн хүчтэй эсэргүүцэл илэрхийлж,
5 мянга гаруй хүн гудамжинд гарж жагссан бөгөөд цагдаа нар тэднийг нулимас
асгаруулагч хий ашиглан тараасан байна. Альберто Фужимори нь 1999-2000 оны
хооронд Перугийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ба түүнийг тус улсын
Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Перугийн ард түмнийг олон арван жилийн
турш айдас хүйдэст автуулж байсан \”Сендеро Луминосо” маоист бүлэглэлийг бүрэн
устгаж тус бүлэглэлийн удирдагч Абимаэль Гусман гэгчийг баривчлан бүх насаар нь
хорих ял оноожээ.