Холливудын нэрт
кино жүжигчин Кэмерон Диас урьд өмнө сэтгүүлчдэд ярилцлага өгч байхдаа огтхон ч
хүүхэдтэй болох бодолгүй байгаагаа мэдэгдэж байсан ч тэрээр нэрт хөгжимчин Бэнжи
Меддентэй гэрлэснийхээ дараа энэ бодлоо өөрчилхөөр шийджээ. Түүний менежер энэ
талаар ”Кэмерон өнгөрсөн жилээс хойш хүүхэдтэй болох талаар бодох болсон.
Гэхдээ тэдний гэр бүл өөрсдөө хүүхэдтэй болох боломжгүй учраас хүүхэд өргөж авахаар
ярилцаж байгаа. Тэрээр одоо эх болох тухай болон бяцхан хүүхдийн тухай ном
сурах бичиг уншиж байгаа” гэжээ. Нэрт
жүжигчин Кэмерон Диас болон рок хөгжимчин Бэнжи Медден нар хоёр жилийн өмнө
гэрлэсэн бөгөөд үүнээс өмнө тэр хоёрын хэн нь ч өмнө нь гэрлэж байгаагүй юм
байна.
Ж.Батдорж