Онцгой байдлын
ерөнхий газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулж өнөөдөр мэдээлэл хийлээ. Онцгой
байдлын ерөнхий газар энэ онд байгалийн онцгой үзэгдэл, ой хээрийн түймэр,
галын болон үер усны гэх мэт 4182 дуудлага хүлээн авч, авран хамгаалах үйл ажиллагааг
явуулжээ.
\”Ховд дулааны
станц\”-ыг энэ сарын 31-н гэхэд хэвийн байдалд оруулна
2017
оны байдлаар дээр дурдсан шалтгааны улмаас 200 гаруй хүн амиа алдаж, 77.7
тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.Энэ жилийн хувьд ой хээрийн
түймэр, Говь ХК, Нарантуул олон улсын худалдааны төвд гарсан томоохон хэмжээний
гал, Отгонтэнгэр ууланд осолдсон 17 иргэнийг эрэн хайх ажиллагаа, үер усны аюул
зэрэг олон шуурхай үйл ажиллагаа явуулжээ. Одоогийн байдлаар
өвөлжилтын байдал хэвийн байна.
Мөн өнгөрсөн жилүүдийг бодвол харьцангуй дулаан байгаа бөгөөд
өвс тэжээлийн нөөцийг сайн
бэлтгэсэн гэдгийг албаны хүмүүс онцлож байна.
Мөн \”Ховд
дулааны станц\” ТӨҮК дулааны станцад гарсан. Галыг шуурхай унтрааж, хэвийн ажиллах боломжоор
ханган ажиллаж байна. Энэ сарын 31-н гэхэд хэвийн байдалд оруулна гэдгийг ОБЕГ-аас
мэдээллээ.
Тээврийн
хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж явахыг анхааруулж байна
Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, говийн аймгийн нутгаар нэмэх градус
хүртэл дулаарсан байна. Гэвч энэ сарын 28-наас эхлэн хүйтний эрч чангарч, цасан
шуурга шуурна гэдгийг онцгойлон анхааруулж байна. Мөн баярын
амралтын өдрүүд таарч байгаатай холбоотойгоор иргэд хөдөө орон нутгийг зорих нь
ихэсдэг тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан юм.
Хэдэн
жилийн өмнө энэ жилийн нөхцөл байдалтай ижил тохиолдол гарч, долоон хүн амиа
алдаж, 70 гаруй хүнийг эрэн хайх ажиллагаа явуулсан байсан. Тиймээс цаг
агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор малчид бага насны болон ахмад настнуудыг
малд явуулахгүй байхыг зөвлөж байна. Мөн цасан шуурга шуурч, замын нөхцөл хүндэрч болзошгүй тул тээврийн хэрэгслийн
бүрэн бүтэн байдлыг хангаж, баталгаатай тээврийн хэрэгсэл, зам сонгохыг ч
ОБЕГ-оос сэрэмжлүүлж байна.