АНУ Украинд
том оврын мэргэн буудагчийн винтов үйлдвэрлэх лиценз олгож байгаад ОХУ түйлаас
харамсаж байна гэж тус улсын Гадаад хэргийн яамны орлогч сайд Григорий Красин
мэдэгджээ. Тэрээр энэ талаар хэлэхдээ ”АНУ-ын засаг захиргаа Украинд том оврын мэргэн
буудагчийн винтов буу үйлдвэрлэх лиценз нийлүүлэх болсонд Орос улс туйлаас
харамсан хүлээж авч байна. АНУ ийм арга хэмжээ авч байгаагаараа энх тайвныг сахин хамгаалах биш, дайныг улам дэвэргэх болно” гэж
хэлсэн байна. Өмнө нь ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Мария Захарова Вашингтон Украинд Barrett
M107A1 загварын мэргэн буудагчийн винтов буу
үйлдвэрлэх лиценз олгож байна гэж мэдэгдэж байсан юм.
Ж.Батдорж