Сүүлийн үеийн судалгаанаас
харахад хувийн өмчийн хулгай 27 хувь, малын хулгай 11 хувь, тээврийн хэрэгслийн
хулгай 11 хувиар буурсан бол харин
халаасны хулгай 48 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал, 300 мянган
төгрөгөөс дээш хохирол учруулсан нь 48 хувиар өсчээ. Өнөөдөр нийт гарч байгаа гэмт хэргийн 30-40 хувийг
хулгайн гэмт хэрэг эзэлж байгаа аж. Албан хүний өгүүлснээр, хулгайн гэмт хэрэг цаг
үеийн шинж чанартай байдаг ба зуны цагт хулгайн гэмт хэрэг харьцангуй буурдаг ч хүчингийн гэмт хэрэг
ихсэх хандлагатай байдаг байна.
Мөн намар хичээлийн шинэ жил эхлэх үеэр халаасны хулгай, дээрмийн
гэмт хэргүүд ихээр гардаг учраас улирлын энэ онцлогт тохируулан цагдаагийн байгууллага урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг ажээ. Тухайлбал, энэ жил л гэхэд малын хулгайгаас
урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутагт дах цагдаагийн 13 постын үйл ажиллагааг
идэвхжүүлжээ. Постууд 24 цагаар
ажиллладаг бөгөөд Шуурхай
удирдлагын төвөөс постуудыг хариуцаж ажиллан
мэдээ, мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагад танилцуулан ажилладаг байна.