Шинэ жилийн баярын үеэр эрэлт ихтэй бүтээгдэхүүний нэг бол
бялуу. Бялуу, кремтэй бүтээгдэхүүн худалдан авахдаа та дараах зүйлсийг
анхаарахыг мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна. Үүнд:
·
0-6 хэмд худалдаалж байгаа эсэх,
·
Ил задгай, хөлдөөсөн болон хөргөлтгүй
лангуугаар буюу тасалгааны температурт хадгалж буй бялууны төрлийн бүтээгдэхүүн
худалдан авахгүй байх,
·
Зориулалтын сав баглаа боодолтой эсэх,
·
Шошгыг харах. Бүтээгдэхүүнийг хаана,
хэзээ үйлдвэрлэсэн болон орц найрлагын талаар мэдээлэл байгаа эсэхийг шалгах
зэрэг болно.
·
Лаазалсан бүтээгдэхүүний сав нь
зэвэрсэн, хонхойсон, хий дүүрч таг нь бөмбийсөн, задалж үзэхэд дээр нь хийн
бөмбөлөг үүссэн байвал,
·
Өндөгний хальс нь нимгэрч, өнгө нь
өөрчлөгдсөн, хагарч цуурсан, ураг нь гоожсон, гадна тал нь бохирдсон байвал,
·
Хиамыг барьж үзэхэд гадаргуу нь
чийглэг, гарт наалдаж байвал худалдан авахгүй байхыг зөвлөж байна.