УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Ерөнхийлөгч
Х.Баттулга оролцож үг хэлэхээр болжээ. Чуулганы өнөөдрийн хуралдаанаар
Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах
тухай Монгол Улсын Их Хурлын 2012 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар
тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл,Авлигатай тэмцэх
газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.