Монголын чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчид ДЦАШТ-ээс хүртсэн шагналын 10 мянга ам.доллараа, дэлхийн аваргын мөнгөн медальт ОУХМ Б.Оюунсүрэнгийн эмчилгээний зардалд хандивлав.
Манай эмэгтэй баг тамирчид ОХУ-ын Чебоксар хотноо болсон чөлөөт бөхийн дэлхийн цомд амжилттай оролцож хүрэл медаль хүртэж уг шагналын эзэд болсон юм. Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны шинэ жилийн цэнгүүний үеэр Б.Оюунсүрэнд Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөл /УЗ/-ийн гишүүн, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, УЗ-ийн гишүүн П.Гансүх нар тус бүр 5, МЧБХ-ны УЗ-ийн гишүүн, гавьяат тамирчин Б.Болд 3, ДБНХ-ны хүндэт шүүгч, гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн 1 сая төгрөгийг хувиасаа хандивласан. Мөн Биеийн тамир, спортын газраас Б.Оюунсүрэнгийн эмчилгээнд явах замын зардлыг даахаар болжээ.