Санкт-Петрбургед Контратьевийн гудамжин дахь супермаркетад
дэлбэрэлт болжээ. Супермаркет \”Перекресток”-д
дэлбэрэлтийг худалдан авагчийн дүрээр залуувтар хүн ороод, дэлбэрэлт болохоос
хагас цагийн өмнө үүргэвчтэй зүйлийг агуулахад орхисон нь удалгүй ажиллагаанд
орж дэлбэрчээ. Дэлгүүрт байгаа камерийн бичлэгийг \”Фонтанка” хэвлэл өөрийн Youtube сувагт тавьжээ.
Хэвлэлд мэдээллэснээр арван хоёрдугаар сарын
27-ны орой дэлбэрэлт болохоос хагас цагийн өмнө ”Черная речка” метроны
чиглэлээс Калинины талбайн зогсоол дээр автобуснаас ногоон хүрэмтэй мөрөндөө
үүргэвчтэй залуу буужээ.
Тэгээд
\”Перекресток” дэлгүүр ормогц агуулахын зүг явж үүргэвчээ тэнд орхиод минут
хагас болсон нь бичлэгт тусчээ. Тэндээс үүргэвчгүйгээр гараад Калинины талбайг
хөндлөн гарч олны дунд орсон байна.
Дэлбэрэлтэнд
арван хүн өртсөнөөс нэг хүн эмнэлэгт очихоос татгалзсан тул бусдыг
эмнэлэгт хүргэсэн байна.
Ц.Пүрэвдорж