Венесуэлийн нэртэй загвар өмсөгч Андреина Элисабет Эскалонийг өнөөдөр
Мексикийн Нуэво-Леон мужийн Сан-Педро хотын диско баарнаас гарч явахад нь
хөнөөжээ. Тус хотын цагдаагийн газрын мэдээлснээр 27 настай модель бүсгүйг
диско баарнаас гарч яваханд нь үл мэдэгдэх этгээд машинаас гар буугаар буудсан бөгөөд үүний
улмаас загвар өмсөгч бүсгүй толгойдоо хүнд шархдаж, эмнэлэгт хүргэгдэн нас
барсан байна. Мөн энэ үеэр түүнтэй хамт явж байсан хүн халдлагад өртөн шархдсан
боловч амьд үлджээ. Мексикийн NTN 24 агентлагийн мэдээлж байгаагаар загвар өмсөгч бүсгүй тухайн үед бусадтай
маргалдан уг баарыг орхиж явсны дараа халдлагад өртсөн байж болзошгүй байгаа юм
байна.
Ж.Батдорж