Тамирчид болоод зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, терроризмтой тэмцэх ажлын хүрээнд Япон улс 2020 оны Токиогийн зуны олимпийн наадмын үеэр автоматаар нүүр таних системийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
\”Киодо” агентлагийн мэдээлснээр, автоматаар нүүр таних төхөөрөмжүүдийг ойролцоогоор 40 цэнгэлдэх хүрээлэнгийн орох хаалганы хажууд суурилуулах бөгөөд тамирчид, үйлчилгээний ажилтнууд, аюулаас хамгаалах хүчнийхэн болон сэтгүүлчид гэх мэт 300-400 мянган хүнийг энэ төхөөрөмжөөр шалган дотогшоо оруулах ажээ.
Камераар тоноглогдсон компьютерууд нь Токиогийн олимпийн цэнгэлдэх хүрээлэн рүү өмнө нь орж байсан хүмүүсийг автоматаар таних юм байна.
Токиогийн зуны олимпийн наадам нь 2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд болох юм.