Өнөөдөр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойн өдөр. Монголчууд энэ өдөр манжийн дарлалаас гарч, тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөгөө баталгаажуулж, Богд хааныг хаан ширээнд өргөмжлөн, он тооллыг \”Олноо өргөгдсөн\” хэмээн нэрлэсэн билээ. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргажээ.
Олноо өргөгдсөн Монгол Улс
Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яамны Чин ван Ханддорж,
Цэргийн яамны Эрдэнэ далай ван Гомбосүрэн,
Сангийн яамны Түшээ гүнЧагдаржав,
Шүүх яамны Эрдэнэ ван Намсрай,
Дотоод явдлын яамны Да лам Цэрэнчимэд нарын сайдтайгаар байгуулагдав. Монгол Улсын анхны Ерөнхий сайдаар Сайн Ноён хан Намнансүрэнг тохоон томилж байсан ажээ. Энэ нь Монголчуудын сэргэн мандалтын эхийг тавьсан үйл явдал байсан тул үр хойч бид бүхэн марталгүй санаж явах түүхэн өдөр юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр \”Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой”-г тэмдэглэх тухай Зарлиг 2008 оны арванхоёрдугаар сарын 29-нд гаргаснаар ийнхүү улс орон даяараа энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ.