Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн
мандуулсны 106 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн шилжин явах цомын төлөөх
Чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Улсын харцага Т.Баасанхүү анх удаа түрүүлж,
Ерөнхийлөгчийн цомын эзэн болов. Харин заан Н.Жаргалбаяр үзүүрлэв . Их шөвөгт
аварга Ч.Санжаадамба, арслан Н.Батсуурь нар шалгарлаа. Ерөнхийлөгчийн
шилжин явах цомын төлөөх барилдааныг 2011 оноос хойш долоо дахь жилдээ
амжилттай зохион байгуулдагдаж байна.