
Өнөөдөр
нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг
онцгойлон анхааруулж байна.Орон нутгаар:Ихэнх нутгаар үүлэрхэг.
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын нутгийн хойд
хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун
болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, говь болон зүүн аймгуудын нутгаар
зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, төв болон зүүн аймгуудын зарим
газраар секундэд 14-16 метр, говийн аймгуудын ихэнх нутгаар секундэд 18-20 метр
хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25
градус, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай,
Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн,
Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн
бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.
Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдал:Төвийн
нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн
зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр, нэгдүгээр сарын 1-нд баруун болон
төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд төв болон говийн аймгуудын нутгийн
зарим газраар цас орно. Салхи 30-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч
цасан болон шороон шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын
хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын
хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Завхан голын эх, Хүрэн
бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө
18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө
8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн
байна.











































































