Шинэ
жилийн баярын өдрүүдээр иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх орон нутаг
болон нийслэлийн дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн үзлэгийн кабинет болон томуу,
томуу төст өвчний үед эмнэлгийн тусламж үзүүлэх байгууллагын утасны жагсаалтыг
Эрүүл мэндийн яамнаас та бүхэнд хүргэж байна.
Энэ сарын 29-нээс ирэх
оны нэгдүгээр сарын 2-ны хооронд дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс
засал, дотор, шүдний кабинетууд, Шүд эрүү нүүрний төв, дүүргийн эрүүл мэндийн
төвийн гэмтэл, мэс засал, дотор шүдний кабинет, Өрхийн эрүүл мэндийн төвүүд
10:00-16:00 цагийн хооронд ажиллана.