Өнгөрсөн
оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Оюутолгойн уурхайн төслийн талбайд гал гарсан
байна. Гал гарсан тухай мэдээлэл тус аймгийн Онцгой байдлын газарт тухайн
өдрийн 15:00 цагийн үед иржээ.
Албаны эх сурвалжийн
мэдээлснээр,тус уурхайн төслийн талбайд байрлах хувцасны агуулах
шатаж, галыг унтраахаар уурхайн Гал унтраах ангийн баг бүрэлдэхүүн ажиллажээ.
Мөн өнгөрсөн даваа гаригт буюу нэгдүгээр сарын 1-ний өглөө холбогдох албадын
мэргэжлийн хүмүүс газар дээр нь очиж ажилласан байна. Одоогоор галыг бүрэн унтраасан
бөгөөд тус аймгийн Онцгой байдлын таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар
дээр нь ажиллаж байгаа аж. Оюутолгой уурхайн төслийн талбайд байрлах 30х16 хэмжээтэй
сэндвичин байшинд гал гарсан бөгөөд тэнд ажиллаж байгаа ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байгаа аж.