НӨАТ-ын буцаан олголтод хамрагдахын тулд 2017
оны баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлэхийг Татварын ерөнхий газраас
анхааруулж байна. Буцаан олголтыг 2018 оны эхний улиралд багтаан олгоно.НӨАТ-ын тухай хуульд зааснаар доор
дурдсан нөхцөл, шаардлагыг хангасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд
албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20
хүртэл хувийг буцаан олгодог.
Үүнд:
Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх
Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх
Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх
Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх.
МөнНӨАТ төлөгчийн худалдан авалтад
төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журамдзаасны
дагууалбан татвар төлөгч нь төлсөн албан татварынхаа 20 хүртэлх хувийг
буцаан авах хүсэлтэй бол нэмэгдсэн өртгийн албан татварын нэгдсэн системийн
хэрэглэгчийн хэсэгт нэвтрэн, системийн өгөгдлийн дагуу дараах мэдээллийг
бүртгүүлсэн байх шаардлагатай.Үүнд:
Хэрэглэгчийн овог, нэр
Регистрийн дугаар
Цахим шуудан
/имэйл/-ийн хаяг
Утасны дугаар
Албан татварын буцаан
олголтоо авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаар.