Их спортоо орхиод удаагүй байгаа Д.Бямбадорж өөрийн зохиосон
\”Миний сэтгэлийн кайф, миний сэтгэлийн таашаал\” шүлгээ уншжээ.
\”Миний сэтгэлийн кайф, миний сэтгэлийн таашаал\”
Мэлмэртэл уйлах сайхан
Мэнд амгаланг билэгдсэн үйл бүхэн сайхан
Мэлтэрсэн сарны доор ганцаар зогсох сайхан
Миний хүү чиний охин цэцэг түүх нь бүр сайхаан
Асгартал уйлах сайхан
Адуу үүрсэж болжмор жиргэх нь нэн сайхан
Аяндаа үйлс бүтэх бүр сайхан
Аавын үг Ээжийн үнэрт нялхрах тун сайхаан
Сайхан хүнийг дурсаж уйлах сайхан
Сар жил өнгөрөөн дурсах сайхан
Сартай шөнө бороотой үдшээр санах сайхан
Санчиг буурал өвгөдөө сонсох бүр буян сайхаан