Баяр, амралтын
өдрүүдэд Эрүүл мэндийн яамнаас гаргасан албан даалгаврын дагуу эмч, эмнэлгийн
ажилтнууд эмнэлгийн тусламж, үйлчилгээний тасралтгүй шуурхай тусламжийг хангаж
ажиллажээ.
Энэ хугацаанд түргэн
тусламжаар насанд хүрэгчдийн 8,239 хүн тусламж үйлчилгээ авсан бөгөөд хүүхдийн
дуудлага 6,239 байсан аж.Осол гэмтлийн дуудлага 1,185, төрөх дуудлага 231, хоол,
архины хордлогын 248 дуудлага өгсөн байна.Эмнэлэг, тусгай төвүүдээр яаралтай
тусламж авсан нийт 17,758 өвчтөн байсан.
Нийт 632 эх төрж, амьд төрсөн хүүхдийн тоо 640 байсан байна.
Үүнээс 327 хүү, 313 охин төржээ.Мөн нийт 67 хүн өвчний улмаас нас баржээ.
Үүнээснасанд хүрэгчид 54 ,0-5 хүртэлх насны хүүхэд 11, 5-18 насны хүүхэд 1 нас барсан байна.Энэ
хугацаанд нийтийг хамарсан хордлого, осол гэмтлийн тохиолдол бүртгэгдээгүй байна.