\”Монгол
бадарчин\” хэмээн нэрлэгдэж 11 жилийн турш дэлхийн 86 орноор аялсан Амай
буюу Ж.Золбаяр бөөрний дутагдалд орж, хүнд өвдсөн тухай харамсалтай
мэдээлэл оны өмнө олон нийтэд хүрсэн. Тухайн үед түүнд туслах гэсэн залуус
Амайгийн бичсэн номыг худалдан авах ажлыг өрнүүлээд байсан юм. Харин
БСШУ-ны сайд Ц.Цогзолмаа саяхан аялагч Амай буюу Ж.Золжаргалын
бичсэн номуудыг \”хэнд ч хэрэггүй” гэсэн мэдэгдлийг телевизээр хийсэн гэдгийг
аялагч маань хувийнхаа цахим хуудсаар мэдэгдэж эсэргүүцлээ илэрхийлсэн нь олон
хүний эгдүүцлийг хүргэж байна. Амай эрхэм сайдад хандаж \”Миний номыг сөхөж хараагүй
байж энэ олон эрдэмтэн, хүний хөдөлмөр, мянга мянга уншигчдыг ийн дайрч
болохгүй. Тиймээс би өнөөдрөөс аппаратаа салгана. Ц.Цогзолмаа сайд надаас албан
ёсоор уучлал гуйх ёстой” хэмээжээ.