Замын цагдаагийн албанаас
ирүүлсэн мэдээллээр шинэ жилийн баярын өдрүүдэд нийслэлийн 122 цэгт алба
хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллажээ.2017 оны арванхоёрдугаар сарын 31, 2018 оны
нэгдүгээр сарын 01-ний өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын
хэлтэс 490 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авсны 352 нь зам тээврийн ослын
дуудлага байжээ. Ослын улмаас нэг хүний амь нас хохирч, 17 хүн хөнгөн,
хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэний зургаа нь бага насны хүүхэд байсан аж.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл
жолоодсон 66 жолоочийг илрүүлэн, хариуцлага тооцжээ.Бүртгэгдсэн зам тээврийн
осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн зургаан
осол, мөргөлдөх хэлбэрээр 21, онхолдох хэлбэрээр нэг, үл хөдлөх зүйл мөргөсөн
гурван осол бүртгэгдсэнийг шалгаж байна.Дээрх тоон үзүүлэлтийг өмнөх оны
мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн зам тээврийн осол, согтуугаар тээврийн
хэрэгсэл жолоодсон зөрчил 10-15 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж.