Эрүүл мэндийн салбарт 2017 онд олон
нийтийн талархалыг хамгийн их хүлээж, анхаарал татсан үйл явдлын эздийг
танилцуулж байна.
1.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат УИХ,
Засгийн Газартай эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг нягт холбож Үндэсний
хэмжээнд \”Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг улс даяар хэрэгжүүлэхэд 21 Аймаг, 9
Дүүргийн Засаг дарга нарын багийг татан оролцуулж, амжилттай хэрэгжүүлж байгаа
мөн Сумдуудын эмнэлгийн авто машины иж бүрэн шинэчлэлийг амжилттай
хэрэгжүүлэхэд ихээхэн зүтгэл гарган ажиллажээ.
2.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Б. Цогтбаатар
захиралтай хамт олны өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж буй аян
хэвлэл мэдээлэл, цахим орчинд хамгийн их хандалттай байдаг.
3. Халдварт өвчин
судлалын үндэсний төвийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам үндэсний хэмжээнд эрүүл мэндийн төвийн эмч,
мэргэжилтнүүдийг татан оролцуулж дархлаажуулалт бүхий халдварт
өвчнүүдийг бууруулж ажиллаж байгаа нь олон нийтээс талархал хүлээсэн билээ.
4. Т. Мөнхсайхан ГССҮТ-н
захирлаар ажиллаж эмнэлгийн үйлчилгээний соёлыг дээшлүүлж, шинэ технологи
нутагшуулж чадсан.
5. Элэг шилжүүлэн
суулгах мэс ажилбарыг 34 дэхь тохиолдолд амжилттай хэрэгжүүлсэн Улсын нэгдүгээр
төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын клиникийн эрхлэгч, Элэг шилжүүлэн суулгах
багийн тэргүүлэх эмч, доктор Л.Амгалан юм.
6. Элэг шилжүүлэн
суулгах багийн ахлагч О. Сэргэлэн Америкийн мэс заслын нийгэмлэгээс олгодог
2017 оны 10 хүндэт мэс засалч нарын нэгээр тодорсон билээ.