Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ. Эрэгтэйчүүдийн 64, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн тус тэмцээнд 16 багийн 180 гаруй тамирчид өрсөлдөж, эрэгтэй найм, эмэгтэй долоон жинд аваргуудаа шалгаруулна. Хүндийн өргөлтийн спортыг сурталчлах, хүүхэд зaлуусыг энэ спортоор хичээллэх дур сонирхолыг нь өсгөх, шилдэг тамирчдаа алдаршуулах, тив дэлхий болон Олимпийн аваргуудыг бэлтгэн гаргах зорилгоор уг тэмцээнийг зохион байгуулж байна.