Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2017
оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02-01/705 дугаартай удирдамжийн хүрээнд Налайх
дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нүүрсний уурхайн тусгай зөвшөөрөл
эзэмшигч \”Эрдэнийн хөгжил” ХХК , \”Сүмбэр худаг” ХХК, \”Таван шүтээн” ХХК,
\”Налайх Од” ХХК, \”Их урсгал”ХХК, \”Сатурн прогресс” ХХК-иудын үйл
ажиллагаанд, ашиглалтынтусгай зөвшөөрөл авснаас хойш олборлолтын үйл
ажиллагаа явуулаагүй 24 аж ахуйн нэгжид 2017 оны 11 дүгээр сарын
21-нээс23-ны өдрийн хооронд хяналт шалгалтыг хийсэн байна.
Хяналт шалгалтаар Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр
зүйлийн 39.1 дэх заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн
7.1 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх заалтыг тус тус зөрчсөн \”Эрдэнийн
хөгжил” ХХК , \”Сүмбэр худаг” ХХК, \”Таван шүтээн” ХХК, \”Налайх Од” ХХК,
\”Их урсгал”ХХК, \”Сатурн прогресс” ХХК-иудын үйл ажиллагаанд, Газрын хэвлийн тухай
хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтын дагуу 24 аж ахуйн нэгжийн тусгай
зөвшөөрөлд улсын байцаагчийн хамтарсан дүгнэлт гаргаж Уул уурхай, хүнд
үйлдвэрийн яам, Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн
хуралд хүргүүлжээ.