Австралийн
зэрлэг ан амьтан хамгаалагчид Өмнөд Уэльс дэх нэгэн сургуулийн хашаанд элсэн
дундаас хэвлээр явагчийн 43 өндгийг авч аюулгүй газарт хүргэсэн байна. Тэдгээрийг
эх сурвалжууд тус улсад хамгийн их ховордоод буй хүрэн могойн өндөгнүүд байж
болзошгүй хэмээн таамаглажээ. \”Fawna
NSW” амьтан
хамгаалах нийгэмлэгийн гишүүд Гэгээн Жозефийн бага сургуулиас ийнхүү олж авсан
юм.
Амьтан
хамгаалагч Иветт Аттлер, Род Миллер нар өндөгнүүдийг 90 см хүртэл урттай болдог
усны луу гэгддэг гүрвэл байж ч мэднэ хэмээн таамагласан байна. Харин олон нийтийн
сүлжээгээр харсан могой судлаачид тэдгээр өндгийг хүрэн могойн өндөг мөн хэмээн
үзжээ.
\”Энэ бүс
нутагт элбэг тохиолддог хүрэн могойн өндөгнүүд гэдэгт би итгэлтэй байна. Гэрэл
тусгаж харахад могойн зулзагануудын жижигхэн судлыг олж харсан” гэж амьтан хамгаалагч
Миллер ярьсан байна. Түүний хэлсэнчлэн хүрэн могой нь дэлхий дээрх хамгийн их хор
хөнөөлтэй могой бөгөөд Австраличууд жил бүр олноор нь устгадаг ажээ.
Б.Болормаа