Умард Солонгосын удирдагч Ким Чен Ын шинэ оны босгон дээр барууны
хэв маягтай хувцас өмсөж гангарах болсон нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.
Тэрээр саяхан өдөр тутамд
өмсдөг Мао хэв маягийн хувцаснаасаа салж, саарал өнгийн орчин үеийн загвартай хослол, эвэр хүрээтэй
нүдний шилээр гангарсан нь тус улс энэ 2018 онд гадаад
харилцаандаа эргэлт гаргах нь гэсэн найдлагыг дэлхий нийтэд төрүүлж эхэлжээ.
Ажиглагчид
Ким Чен Ыны шинэ хэв маягаас түүний
дэлхий дахинд өгөх гэсэн дохиог тайлж уншихыг хичээж байна. Энэ талаар Сөүлийн их сургуулийн профессор Юн Мү Жин тайлбарлахдаа \”Ким Жон Ун өвөө, аав
нарынхаа уламжлалт хэв загвараас
салж, барууны хэв маягтай саарал хослол өмссөн нь түүний өөртөө итгэлтэй,
тайван болсныг харуулж байна гэжээ. Харин Пусаны Их сургуулийн профессор
Роберт Кэлли удирдагч
Ким Чен Ыныг банкны эзэнтэй илүү төстэй харагдаж байна хэмээн хэлсэн байна.
Тэрээр Нью Йорк Таймс сонинд ярилцлага өгөхдөө
\”Ким Чен Ын Умард Солонгосыг илүү орчин үеийн
улс болсон мэтээр дэлхий нийтэд харуулах гэж хичээж байж магадгүй, түүний Мао маягийн хослол 21 дүгээр зуунд олон хүмүүст инээдтэй харагдах нь
мэдээж” гэжээ.
Одоогоор Ким Чен Ыны гаргаж буй өөрчлөлт үр дүнгээ
өгсөн эсэхийг хэлэхэд эрт байгаа ч өчигдөр Өмнөд Солонгосын засгийн газар хоёр талын дээд хэмжээний уулзалт хийх
саналыг Пхеньянд
тавиад байгаа юм.