Өнгөрсөн даваа гаригт
Увс, Завхан, Говь-Алтай, Архангайн зүүн хэсэг, Булган, Ховдын баруун хэсэг,
Өвөрхангай, Дундговийн нутгаар 0.0-1.0 мм цас орсноос хамгийн их нь
Баянхонгорын Баянбулаг, Бөмбөгөр, Бодь, Говь-Алтайн Гуулинд 1.0 мм цас оржээ.
Өнөөдрийн
байдлаар Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Эрдэнэт, Сэлэнгэ, Дархан, Төв,
Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Баян-Өлгийн баруун, Ховд,
Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 0.1-28.0
см зузаан цастай байгаа аж.
Увсын
Хяргас, Завханы Сонгинод 29-31 см, Увсын Баруунтуруун, Тэс, Малчин, Завханы
Тэс, Өвөрхангайн Бүрд, Эрдэнэтэд 21-26 см, Завханы Баянтэс Орхоны
Улаантолгой,Булганы Хангал, Ингэт-толгой, Төв аймгийн Жаргалагт, Эрдэнэсант,
Дорнодын Халх голд 15-20 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.