Кино
үйлдвэрлэл болоод бусад төрлийн салбарт гардаг бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх
төслийг 300 гаруй эмэгтэй жүжигчин, зохиолч, найруулагч нэгдэн эхлүүлжээ. \”Time’s Up” төслийг нээж, Нью
Йорк таймс сонинд бүтэн нүүр сурталчилгааг тавьсан байна. Холливудынхнаас
санаачилж буй уг төсөл нь \”Бүхий л газарт урлагийн салбар дахь эмэгтэйчүүдээс
өөрчлөлтийг уриалсан” утга агуулгатай аж.
Холливудын
нэрт найруулагч Харви Вейнштейн алдартай жүжигчин бүсгүйчүүдэд бэлгийн дарамт
үзүүлдэг байсан нь илэрсний дараа бэлгийн хүчирхийллийн эсрэг энэхүү төслийг
эхлүүлээд байна.
Натали
Портман, Рийз Витерспүн, Кейт Блэнчетт, Эва Лонгория, Эмма Стоун гэгчлэн кино
урлагийн алдартай бүсгүйчүүд уг төсөлд нэгдэж, зорилтот 15 сая долларын
санхүүжилтийнхээ 13 саяыг нь хэдийнээ цуглуулж чаджээ. Цугларсан санхүүжилтийг
ажлын байрандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод хууль ёсны туслалцаа
үзүүлэхэд зарцуулах юм байна.
Газар
тариалан, үйлдвэр, асаргаа сувилгаа, үйлчилгээний салбарт ажиллаж байгаад
бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод энэхүү төсөл дэмжлэг туслалцаа үзүүлэх
зорилготой аж.
Б.Болормаа