Нефть импортлогч \”Магнай трейд”, \”Тэс Петролиум” компаниуд шатахууны жижиглэнгийн борлуулалтад хязгаар тогтоосноос автомашинтай иргэд АИ-92 авто бензин болон дизель түлшийг их хэмжээгээр худалдан авч нөөцлөх явдал гарч байна. Энэ нь шатахууны үнийг зохиомлоор өсгөх сөрөг талтай учир асуудалд тайвнаар хандаж, сонголтоо зөв хийхийг ШӨХТГ-аас зөвлөж байна.
Улсын хэмжээнд А-80 авто бензин 61 хоногийн, АИ-92 авто бензин 46 хоногийн, Дизель түлш 28 хоногийн нөөцтэй байгаа учир шатахууны жижиглэнгийн борлуулалт хязгаарлалт тогтоогоогүй аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлэхийг иргэдэд зөвлөж байна.
Стратегийн ач холбогдол бүхий, бараа бүтээгдэхүүний суурь үнэд нөлөөлдөг нефть бүтээгдэхүүний борлуулалтад хязгаарлалт хийсэн \”Магнай трейд”, \”Тэс Петролиум” компаниудад шалгалт хийж \”хязгаарлалт” хийсэн үндэслэл, шалтгаан хуульд нийцээгүй байвал зохих хариуцлагыг тооцох юм байна.