Монгол бадарчин Амай буюу
Жамбалсүрэнгийн Золбаяр бөөрний архаг дутагдалд орж, улсын нэгдүгээр төв
эмнэлэгт эмчлүүлж байсан билээ. Тэрбээр нэгдүгээр сарын 1-ний өдөр эмчилгээгээ
зогсоож, хөдөө очсон байна. Учир нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын
сайд Ц.Цогзолмаа оны өмнөхөн телевизээр \”Хэрэггүй ном” гэж хэлснийг өөрийнх нь
\”Монгол бадарчин” цуврал таван боть ном хэмээн ойлгож эмчилгээгээ зогсоожээ.
Харин сошиал нийгэмд үүсээд
байсан энэхүү асуудалд Ц.Цогзолмаа сайд тайлбар хийж, Амайгийн аавтай өчигдөр
уулзаж, үнэн мэдээллийг хүргэснээ дуулгасан байна. Тэрбээр энэ талаар \”Монгол
бадарчин Амай буюу Ж.Золбаярын аав доктор Цэен-Норовын Жамбалсүрэн гуайтай
биечлэн уулзаж, телевизээр ярьсан таван боть ном нь Амайгийн ном биш болохыг
тодруулан тайлбарлаж, бодит мэдээллийг өглөө” хэмээн өөрийн цахим хуудастаа
өнөөдөр мэдээлсэн байна.