Зэвсэгт хүчний агаарын цэргийн
командлалын харьяа Дорнод дахь 065-р ангийн цэргийн албан хаагч буугаа цэвэрлэж
байгаад сум алдаж, өөрийгөө шархдуулсан хэрэг явдал өнгөрсөн оны
арванхоёрдугаар сарын 25-нд болжээ.
Шархадсан албан хаагчийг Дорнод аймагт авчирч, цээжний хөндийг нь
нээж сумыг нь авсан байна. Биеийн байдал нь сайжирсан ч хараахан эмнэлгээс
гараагүй байгаа гэж албаны эх сурвалж
мэдээллээ.