Москва хотын Лавочкина гудамжид байрлах \”Пятерочка” супермаркетад тэсрэх бөмбөг байрлуулсан гэх дуудлагын дагуу тусгай албаныхан уг байгууламжийг шалгаж байгааг ТАСС агентлаг өнөөдөр мэдээллээ. Тус супермаркетад байсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.
Оросын 30 хотод тэсрэх бөмбөгүүд суурилуулсан гэх 50 гаруй дуудлагыг Оросын тусгай албаныхан өнгөрсөн 24 цагийн хугацаанд үл таних этгээдүүдээс хүлээн авчээ. Сүүлийн үед Орост \”Тэсрэх бөмбөг суурилуулсан\” гэх худал мэдүүлгүүд өгөх нь олширсон бөгөөд өнгөрөгч оны есдүгээр сарын 11-нээс хойш иймэрхүү худал мэдүүлгүүдийн улмаас нийт 4000 гаруй объектоос 2,6 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.