Өнөөдрийн байдлаар БНСУ-д 46.153
монголчууд байгаа нь өмнөх үеийнхээс хамгийн их болж байна. Үүний 13.500 орчим
нь \”харласан\” буюу
хууль бусаар оршин сууж байгаа хүмүүс ажээ. Эх
сурвалжийн өгүүлснээр өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар монгол иргэд БНСУ-ын ЭСЯ-нд дунджаар 35.000 гаруй визний хүсэлт өгчээ. Эдгээр
иргэдийн 11.752 нь БНСУ-д зорчсон байна. Дашрамд тэмдэглэхэд, хуучин
ажилгүй хүнд виз олгодоггүй байсан бол одоо чөлөөтэй байгаа аж. Хэрвээ
90 оноос хойш нийтдээ Солонгос руу таван удаа ирж очсон хүн байвал
хугацаа харгалзахгүйгээр виз хүсэх боломжтой юм байна. Ерөөсөө
тав л явчихсан бол тэрийгээ канондоод гэрлэлтийнхээ лавлагаатай ирнэ гэсэн үг.
Жил дотроо долоо хоног байна уу, сар байна уу жил дотроо хоёр, гурав явчих
аваас гурван жилийн виз чөлөөтэй олгох аж. Гэхдээ бас энд анхаарах юм байгаа юм байна.
Хэрвээ 90 хоногийн визтэй Солонгос руу явчихаад сарын дотор хүрээд ирвэл
дараагийн виз нь чөлөөтэй гарна. Харин хугацаагаа бараг гүйцээчихээд ирвэл
энэ хүн амраагүй, ажилласан байх магадлалтай гээд тэр хүний талаар илүү судлах
гээд байдаг тал байдаг байна.