Хойд Солонгосын тэргүүн Ким Чин Ун урт хугацааны турш
хаалттай байсан БНАСАУ ба Өмнөд Солонгосын хоорондох \”халуун шугам”-ыг нээх
тушаал өгсөн талаар хоёр Солонгосын хоорондох асуудлыг эрхэлсэн удирдлагын
тэргүүн радиогоор мэдэглээ.
Ренхап агентлагийн мэдээллэснээр шугамыг 9.30-д
нээнэ. Энэ алхамын зорилго нь Пхенчанд Олимпийн наадамд БНАСАУ-ын төлөөллийг
оролцуулах боломжийг авч хэлэлцэхэд оршино.Төлөөлөгч, Ким Чин Ун төлөөлөгчидийг
оролцуулах талаарх энх тайванч санал гаргасан Өмнөд Солонгосын дэмжлэгт
таларсан гэж мэдээллээ.
Мягмар
гаригт Пханмунджомын цэрэггүй бүсийн
байранд Пхёнчханд болох Олимпд хойд солонгосын тамирчидыг оролцуулах асуудлыг
хэлэлцэхэд, өндөр түвшний уулзалт зохион байгуулах саналыг хоёр улсыг нэгтгэх
асуудал хариуцсан өмнөд солонгосын сайд нарын тэргүүн Чо Мён Гюн гаргасан
билээ.
Хойд Солонгос хоногийн турш чимээгүй байсны
дараа \”халуун шугам”-ыг нээх талаар мэдэгдсэн юм. БНАСАУ-ын тэргүүн нэгдүгээр
сарын 1-нд өөрийн орны төлөөлөгчидийг онолын хувьд Олимпд оролцуулах боломжтой
талаар мэдэгдсэн юм.
Ирээдүйн Олимпийн
нийслэл Канвондо мужийн захиргаа хэрэв хойд солонгосын төлөөлөгчид оролцсон
тохиолдолд аялалын хөлөг онгоцоор хангах санал дэвшүүлсэн билээ.