Нью Йорк
хот автомашинтай халдлагаас хамгаалах аюулгүйн 1500 саадыг суурилуулжээ. Хотын
дарга Билл Де Бласиогийн мэдэгдсэнээр дэд бүтцийн аюулгүй байдлыг ийнхүү
хангахад 50 сая долларын хөрөнгө оруулалт хийх аж. 2017 онд хоёр автомашин
халдлага үйлдсэний улмаас есөн хүн амиа алдсантай холбоотойгоор ийнхүү аюулгүй
байдлыг өндөржүүлэх арга хэмжээ авч байгаа юм байна. Энэхүү аюулгүйн шинэ
саадыг халдлагын дараа түр суурилуулсан бетон блокуудын оронд тавих аж.
Тайм
Скуэрт хийсэн хэвлэлийн бага хурал дээр ноён Бласио \”Энэ бол маш аймшигтай
халдлага байсан. Машин жолоодож явсан этгээд гэм буруугүй олон явган зорчигч
руу халдсан. Үнэхээр аймшигтай, бас жигшүүртэй хэрэг байлаа. Гэхдээ ийм бузар
бусармаг үйлдэл хийгчдийг бид мэдэж байгаа учраас тэдний эсрэг хамгаалах арга
хэмжээ авах болно” хэмээн ярьжээ.
Халловений баяраар 29 настай эрэгтэй Манхэттанд ачааны машинаараа олон тооны
явган зорчигч руу халдаж, найман хүний аминд хүрч, 11 хүнийг шархдуулсан юм.