УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон Н.Энхбаяр нарын хооронд дахь
маргаан одоо ч үргэлжилсээр байна. Тэд МАХН-ын дарга гэдгээ дээд шүүхээр
дэнслүүлэхээр болжээ. Н.Энхбаярын хувьд О.Баасанхүүг МАХН-ын даргын албан
тушаалыг хүчээр, хууль бусаар авсан гэж байгаа. Харин О.Баасанхүү намын дүрмийн
дагуу дарга болсон гэж байгаа билээ. Тэгвэл тэд дээд шүүхээр асуудлаа
шийдүүлэхээс өмнө нилээн маргалдаж буй бололтой. УИХ-ын гишүүн О.Баасанхүү
өөрийн цахим хуудаснаа\”Н.Энхбаярын гар хөл нь намайг
болоннамын хэсэг нөхдийгмаань гүтгэж, шоронд хийж өгөөч гээд явж
байгааг харах тун инээдэмтэй байна\” гэжээ.