Налайх дүүрэг төв
замын нэгдүгээр эгнээнд машин байрлуулахыг хоригложээ. Иргэдийг машинаа
цагаан байрнуудын дунд орж тавихыг сануулж байгаа. Хэрэв
нэгдүгээр эгнээнд машинаа тавиул машиныг
ачиж зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах юм байна.
Налайх дүүрэг дэх
Цагдаагийн хэлтсээс дүүргийн төв замуудад, хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн
хэрэгжилтийг хангах, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, зам тээврийн ослоос
урьдчилан сэргийлэх зорилгоор уртасгасан цагаар ажиллаж байна.Хууль зүйн дотоод
хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан \”Зориулалтын чирэгч
автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”-ын дагуу Замын
цагдаагийн газар хувийн дөрвөн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан Замын
хөдөлгөөний дүрэм зөрчиж зогссон, зам тээврийн осолд холбогдсон, согтуугаар
тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлүүдийг гаргасан этгээдийн тээврийн хэрэгслийг
журамлан тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байрлуулж эхэлсэн байна.