Улаангом сумын 5-р багт үйл ажиллагаа явуулдаг \”Эко талст Эрдэнэ” хувьцаат компани Увс нуурын давсыг 500 гр болон 1 кг-аар савлан худалдаанд гаргаж эхэлсэн байна.
Одоогоор \”Эко давс” нэртэй уг бүтээгдэхүүн зах зээл дээр борлуулалт сайтай байгаа аж. Ямар нэгэн химийн бодис ороогүй, экологийн цэвэр бүтээгдэхүүн болох \”Эко давс”-ыг Улаанбаатар хот болон бусад аймаг, цаашлаад гадагшаа экспортод гаргах хүсэлтэй байгаагаа үйлдвэрлэгчид нь хэлж байв.
Увс аймаг давсны ордууд ихтэй бөгөөд хувь иргэд болон компаниуд олборлолт байнга хийдэг юм байна.