Их Британы Хартфорд хотын нэгэн бүсгүй цагдаа нараас зугатаж
явсан гэмт этгээдийг дэгээдэж унаган аюултай этгээдийг баривчлахад цагдаа нарт ихээхэн
тус хүргэжээ. Энэ талаар тус улсын Daily Mail сонинд мэдээлсэн байна. Уг явдал саяын шинэ жилийн үер
болжээ. 28 настай Келли Болл бүсгүй гэртээ харьж явтал цагдаа нарт хөөгдсөн
нэгэн этгээдтэй таарсан байна. Харин энэ үеэр уг бүсгүй цагдаа нарт туслахаар
шийдэж гэмт этгээдийг дэгээдэж унагаасан бөгөөд яг энэ үед гэмт этгээдийг
цагдаа нар баривчилсан байна.
Хартфорд хотын цагдаагийн газрын мэдээлснээр цагдаа
нараас зугатаж явсан уг этгээд нь 23 настай Аарон Кадман гэгч байсан бөгөөд
тэрээр хар тамхи, мансууруулах бодис хадгалсан болон цагдаа олон нийтийн эсрэг
халдлага хийсэн этгээд байсан юм байна. Келли Болл бүсгүйн хувьд уг этгээдийг
дэгээдэж унагааснаар хөл нь бага зэрэг шалбарсан ба харин цагдаагийн
байгууллагаас түүнд талархллаа илэрхийлжээ.
Ж.Батдорж