Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монголбанк, арилжааны
банкуудын хооронд Тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулах зорилгоор
хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж гарын үсэг
зурах ёслол өнөөдөр боллоо.Санамж бичигт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг,
Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Төрийн банкны гүйцэтгэх захирал
Б.Цэндсүрэн, ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Т.Жавхлан нар гарын үсэг
зурлаа.
Талууд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны
хөтөлбөрт заасан ахмад настанд учирч байгаа санхүүгийн дарамтыг бууруулах
зорилгоортэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулж, хүүг
бууруулах, хугацааг уртасгахад чиглэсэн арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх болсон юм. Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын сайд С.Чинзориг\”2017 оны байдлаар Нийгмийн даатгалын
сангаас нийт 381.8 мянган тэтгэвэр авагч арилжааны арван банкаар дамжуулан
тэтгэврээ авч байгаа юм. Тэдний 52.2 хувь нь ХААН, 39.6 хувь нь Төрийн банкаар
үлдсэн 8.2 хувь нь бусад арилжааны банкаар дамжуулан тэтгэврээ авч байна.Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар арилжааны 10
банкнаас 230.8 мянган тэтгэвэр авагч 680.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр
барьцаалсан зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 хүртэл сарын хугацаатайгаар
авчээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийгмийн даатгалын
байгууллагад ирж байгаа өргөдөл, санал хүсэлтийн дийлэнх нь тэтгэвэр
барьцаалсан зээлийн хугацааг уртасгаж, хүүг бууруулах, тэтгэврийн тодорхой
хувьд зээл олгох зэрэг байдаг.Эдгээр асуудлыг шийдвэрлэх үүднээс ХААН банк,
Төрийн банктай хамтран ажиллаж зургаан cap хүртэл хугацаатай тэтгэвэр
барьцаалсан зээлийн хүүг сарын 1.25, жилийн 15 хувиар тогтоон өнгөрсөн оны
нэгдүгээр сараас хэрэгжүүлсэн боловчтэтгэвэр авагчдын ердөө 8.1 хувь нь
жилийн 15 хувийн хүүтэй зээл авч бусад нь урт хугацаатай 18 хувийн хүүтэй
зээлийг илүүд үзсэн байна.Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тэтгэвэр авагчийн
санхүүгийн дарамтыг багасгах зорилгоор нийгмийн даатгалын сангийн чөлөөт
үлдэгдлээс онцгой нөхцөлтэйгөөр арилжааны банканд гэрээний дагуу эх үүсвэр байршуулж,
тэтгэвэр барьцаалсан зээлийг 12 сарын хугацаатай авах бол хүүг сарын 1.0,
жилийн 12.0 хувь болгон тогтоож, 2018 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэхээр
ХААН банк, Төрийн банктай харилцан тохиролцлоо\” гэв.