Тэмээн тавхай буюу Сарвалжгана цэцэг. Латинаар: Iresine нь Amaranthaceae овгийн хагас бутлаг ургамал юм. Тод улаан өнгөтэй олон наст тасалгааны ургамал Тэмээн тавхай нь ойролцоогоор 80 гаруй зүйл байдаг.
Сарвалжганы эх орон нь Хойд, Төв болон Өмнөд Америк, Австрали юм. Энэ цэцэг навчаараа гоёдог цэцгэнд ордог хэдий ч цэцэглэдэг цэцэг юм. Цэцэглэх ховор. Бяцхан цагаан шардуу өнгийн цэцэгтэй.
Тэмээн тавхай маань дулаанд дуртай бөгөөд өвлийн цагт бол ойролцоогоор 16-18°С хэмд байлгана. Тэрээр гэрэлд дуртай ургамал ч нарны хурц гэрэлд дургүй. Гэрэл дутагдвал тэмээн тавхайны тод улаан ягаан өнгө нь үгүй болж бүдгэрдэг. Зуны цагт усалгааг тогтмол хийж өвлийн цагт усалгааг цөөлөх хэрэгтэй. Кальц ихтэй бордоогоор 2-3 долоо хоног тутамд нэг удаа бордоно.
Цэцэг томорч сав нь багадах үед шилжүүлэн суулгалт хийнэ. Жилийн аль ч улиралд шилжүүлэн суулгаж болдог. Намрын цагт тайралт хийж үржүүлнэ. Усанд амархан үндэслэдэг.