\”Солиот эх” уран сайхны кино өчигдөр нээлтээ хийлээ. Уг киног \”Солиот эх” өгүүллэгээс сэдэвлэн МУГЖ,
найруулагч И.Одончимэг болон Х-ТҮЦ продакшны жүжигчин, продюсер Н.Онон нар
хамтран бичжээ.И.Одончимэгт киногоо арт хаус чиглэлээр хийх санаа төрсөн боловч
Н.Ононтой зөвлөлдсөний эцэст өөр төрлөөр хийхээр шийдсэн байна. Уг киноны
эрэгтэй гол дүр болох Зэрэмд СТА Т.Бархүү, галзуу эх Номуны дүр болон киноны
ерөнхий найруулагчаар МУГЖ И.Одончимэг тоглож, ерөнхий продюсер МУГЖ Н.Онон
Х-ТҮЦ продашнтай хамтран \”Монгол фильм”-ийн хамт олон бүтээжээ.Киноын
нээлтийн үеэр МУГЖ И Одончимэгтэй” \”Х-түц” продакшн шинэ оны
босгон дээр сайхан уран бүтээл нээж байгаад баяртай байна. Энэ он магадгүй
эхчүүдийн жил ч юм шиг, гэнэт тэгж бодогдоод явчихлаа. Яагаад гэвэл 3-4 сарын
дараа дахин нэг сайхан уран бүтээл нээлтээ хийнэ. Тэр уран бүтээлийг одоохондоо
нууцалж байгаа. Найруулагч
хийгээд давхар гол дүрээ бүтээх хэцүү байсан
Гэхдээ яах вэ, даваагаа давсан. Өөрийнхөө хайртай дуртай, жаргалтай ажлаа хийж
байгаа учраас тэр бол зовлон биш юм. Кино гарч эхэлснээс хойш хачин сайхан
магтаалууд ар араасаа ирсээр байна. Энэ үед болон ойрын өдрүүдэд багшийнхаа
үгийг л их бодож явна даа. Миний багш Ардын жүжигчин н.Цэрэндавга гуай юм. Тэр
хүн \”Зэмлэл, магтаал хоёрыг зэрэг даах чадвартай бай” гэж их сургадаг. Сүүлийн
өдрүүдэд тэр үг их л бодогдож байна. Ханьтайгаа хамт
нэг кинонд гол дүр бүтээх их
сайхан байсан”гэв.
Н.Алт