Улаанбаатар хотод энэ сарын
6-ны өдөр цас орж авто замд халтиргаа гулгаа үүссэн. Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний
албаныхан авто замын аюулгүй байдлыг хангах зорилгоор нэгдүгээр сарын 6-7-нд
шилжих шөнийн 04.00 цагаас эхэлж, Баянзүрхийн товчооноос Налайхын пост хүртэл,
Гачуурт,Хужирбулан, Улиастай, Ус-15, Жанжин клуб,Улаанхуаран зэрэг газруудын
авто замуудад ажиллажээ. Нийтдээ 7.5 тонн давс, бодис цацаж, авто замын аюулгүй
байдлыг хангасан байна.