БНАСАУ-ын
тэргүүн Ким Чин Ун цаашид нэгдмэл байдлыг бий болгох нөхцөлийг
бүрдүүлэхийн тулд Хойд болон Өмнөд Солонгосын
харьцааг хэвийн болгохыг уриалсан талаар хойд солонгосын мэдээллийн төв агентлаг (СМТА)дамжуулжээ. \” Мэдэгдэлд Хойд ба
Өмнөдүүд байнга өнгөрсөн үе рүүгээ эргэн харах ёсгүй. Хойд ба Өмнөдүүд
хоорондоо харьцаагаа сайжруулах шаардлагатай бөгөөд нэгтгэх энэ хэрэгт цонх
гаргах хэрэгтэй”-гэж дурьджээ. Асуудал зөвхөн Пхеньян ба Сөүлийн хоорондох харьцааг хэвийн болгохдоо бус
харин үндэстний эв нэгдлийг хангах ба нэгтгэх асуудал юм гэж тэмдэглэжээ.
Мэдэгдэлд энэ чиглэлийн асуудлын үр дүн хоёр орны хамтын чармайлтаар бүтэхийг
онцолжээ. Түүнчлэн Ким Чин Уны саналаар хоёр орныг эвлэрүүлэх нь солонгос
үндэстний дотоод асуудал бөгөөд иймээс Пхеньян ба Сөүл бусад улсын туслалцаатай
бус хамтын хүчээр хямралаа шийдвэрлэнэ гэжээ.
Өмнө нь БНАСАУ-ын болон Өмнөд Солонгосын
тэргүүнүүд сүүлийн хоёр жилд анх удаа холбооны тусгай шугамаар ярилцахдаа хоёр
талын харьцаа болон Пхечанд болох Олимпийн тоглолтонд хойд солонгосын
тамирчидийг оролцуулах боломжийн талаар хэлэлцсэн билээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн
зүгээс Сөүл ба Пхеньяны хоорондох харилцан яриа түүнчлэн Пхеньчанд болох
Олимпийн тоглолтонд хойд солонгосын тамирчидийг ооролцох боломжийг дэмжих талд
байсан юм.
Ц.Пүрэвдорж